"Жижиг дунд үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2023" Олон улсын үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож ДЭЭД ШАГНАЛ "ГРАН-ПРИ" ЦОМ, ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ хүртлээ.

2023-06-19 05:26
 "Жижиг дунд үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2023" Олон улсын үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож ДЭЭД ШАГНАЛ "ГРАН-ПРИ" ЦОМ, ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ хүртлээ.

МҮХАҮТ, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, хамтран “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2023” Олон улсын үзэсгэлэн худалдааг 25 дахь жилдээ 2023 оны 6 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн үзэсгэлэнд нийслэл орон нутгийн нийт 100 гаруй жижиг дунд ААН, хувиараа бизнес эрхлэгч, үүн дотор хөдөө орон нутгаас Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудаас оролцлоо.

Үзэсгэлэнгийн дэмжигч байгуулагаар оролцсон "Хөгжлийн шийдэл" ТТБ-т талархлаа илэрхийлье.

Үзэсгэлэнгийн шалгаруулалтын 11 номинацид нийт 40 ЖДҮ оролцон өрсөлдөж дараах шилдгүүд шалгарсан байна.

Үзэсгэсгэлэнгийн зохион байгуулах хорооны нэрэмжит шагнал:

-“БРЭНД ГУТАЛ” ХХК-д тус үзэсгэлэнгийн ДЭЭД ШАГНАЛ “ГРАН-ПРИ” ЦОМ, ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ

-БОДЬ ГЛОБАЛ ФҮҮДС ХХК-ийн МAYA LЕМОN болон LIME & LIMON цэвэр усыг ОНЦЛОХ ШИНЭ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР

-ЮРГАНА ИНДАСТРИ ХХК-ийн Монголын анхны аарцтай кальциар баялаг ЭМЧИЛГЭЭНИЙ ШҮДНИЙ ОО-г ОНЦЛОХ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР

-ЦЭГЦ ТУСГАЛ ХОРШООНЫ ЗӨӨЛӨН БРЭНДИЙН ГОО САЙХНЫ БАГЦЫГ ОНЦЛОХ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР

-Монголын анхны эмээлийн үйлдвэр болох ЦАЙНЫ ИХ ЗАМ ХХК-ийн Англи, Америк, Австрали стандартаар урласан байгальд ээлтэй эко, эрүүл ахуйн шаардлага хангасан бат бөх хөнгөн ЭМЭЭЛ бүтээгдэхүүнийг “ОНЦЛОХ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН-ээр

-“НЬЮ САППОРО ХХК-ийн “SKIN LIFE” гоо сайхны багц бүтээгдэхүүнийг “ОНЦЛОХ ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр

-“ЭЙЛ БИ ЭЙЧ” ХХК-ийн Монгол Улсад үйлдвэрлэсэн классик мимо эрдэст нэмэлт тэжээлийг тус үзэсгэлэнгийн “ИМПОРТЫГ ОРЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр

-“ЧИГЛЭЛ” ХХК-ийн Монгол Улсад үйлдвэрлэсэн шингэн хүнс хадгалах ган сав бүтээгдэхүүнүүдийг тус үзэсгэлэнгийн “ИМПОРТЫГ ОРЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр

-“МӨНГӨН КАШЕМИР ХХК”-ийг тус үзэсгэлэнгийн “ҮЛГЭР ЖИШЭЭ ОРОЛЦОГЧ”-оор

-“БАЯСАХ БРЭНД”-ийн тус үзэсгэлэнгийн Монголын үндэсний өв соёлын Хүннү гутал бүтээгдэхүүнийг ““ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ, УЛАМЖЛАЛ ШИНГЭЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр

-“ТУДУ тоглоом” ХХК-ийн “НААДАМЧИН” хөлөгт тоглоомыг Монголын үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, ахуй зан заншлыг танин мэдэхуйг сурталчлах тус үзэсгэлэнгийн “ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ, УЛАМЖЛАЛ ШИНГЭЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр

-“ХАНУ ГҮРЭН” ХХК-ийн Төрөл бүрийн эсгий бүтээгдэхүүн үзэсгэлэнгийн ХЭРЭГЛЭГЧДИЙН ТААШАЛД НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН-ээр шалгарлаа.

Үзэсгэлэнгийн өдрүүдэд оролцогчдын бараа бүтээгдэхүүнээс худалдан авсан хүмүүст зайрмаг, ундаа, ном бэлэглэж байсан бөгөөд сугалааны ваучераар азтануудыг тодрууллаа.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл