Бидний тухай

#ГоёМөрөөҮлдээ



Танилцуулга 1990 ээд он...

Дотоодын гэхээсээ гадаадын барааг илүүд үздэг байсан үе.Яагаад монгол хүн эх орондоо чанартай бүтээгдэхүүнийг хийж болохгүй гэж...

Энэ л үед (1993) бид үйлдвэрлэлийнхээ анхны гарааг эхэлж монгол хүний хөлний онцлогийг судалсаар өнөөдөр захиалагчдынхаа хөлд тохирсон зохион бүтээлтийг хийж , дээд зэргийн боловсруулагдсан арьс ширэн материалаар хамгийн чанартай, хөлд эвтэйхэн , байгаль цаг уурын нөхцөлд зохицсон,загварын чиг хандлагад нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, эдүгээ 20 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч юм.

ЧИГ гутлын үйлдвэр нь :


  •   Гутал үйлдвэрлэгчдийн улсын уралдаан 2022 -д тусгай байр
  •   TRAM Fashion and Leather Designers Competition 2021 - Leather Ladies Shoes төрөлд 1-р байр
  • Гутал үйлдвэрлэгчдийн улсын анхдугаар уралдаан 2019 -д 3-р байр
  • UB Fashion Week 2009 –д хурц тод өнгө, зүүмэл хуваалт бүхий панк стилийн эрэгтэй, эмэгтэй гутал, цүнхний бүрэн хэмжээний коллекцио тус тус толилуулсан.
  • UB Fashion Week 2008 –д өнгө материал хуваалтын өвөрмөц шийдэл бүхий өдөр тутмын, эмэгтэй гутал цүнхний бүрэн хэмжээний коллекци
  • МҮХАҮТ-аас “2009 оны жижиг, дунд бизнесийн онцлох ENTERPRENEUR” –р шалгаруулж “Хүрэл Меркури”, Хүндэт өргөмжлөлөөр шалгарсан.
  • МАШБҮХ-Намар-2007, 2008, 2009 –д өргөмжлөл, батламж, шилдэг үйлдвэрлэгч,
  • МХАҮТанхимаас болон жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг үзэсгэлэнгүүд
  • МХЭАХНийгэмлэгээс ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт зохиогдсон “Улаанбаатар-Шилийн гол түншлэл-2007” дурсгалын медаль,
  •  “Монголд үйлдвэрлэв” анхны үзэсгэлэн худалдаа


 ЧИГ гутлын үйлдвэр нь үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг хүмүүсийн хэрэглээ болж явсаар өнөөдөр монголдоо чанар, шинэлэг загвараараа олны таашаалыг хүртэж , дотоодын худалдан авагчиддаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэсээр байна.


 "Бид гутлын үйлдвэрлэлд үлгэр жишээ болж, эрүүл чанартай бүтээгдэхүүнийг бий болгоно"

1994 оноос өрхийн үйлдвэрлэлээс гараагаа эхэлж, 2008 онд компаниа байгуулж, гутал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үхрийн цэвэр арьс болон хонины нэхий, ямааны эко арьсаар эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн өдөр тутмын 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг технологийн дагуу үйлдвэрлэн дотоод болон гадаадад экспортлодог үндэсний мэргэшсэн үйлдвэрлэгч юм.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл