2020 оны тооллогоор Монгол Улсад нийт 3197 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн тоологдсоноос 4846 нь 0-4 насны хүүхдүүд байдаг ба шинээр төрж байгаа 4 хүүхэд тутмын 1 нь хөгжлийн бэрхшээлтэй төрдөг гэсэн харамсалтай тоо баримт байна. Эдгээр хүүхдүүдийн ард сэтгэлийн шаналал, насан туршын үүрэг хариуцлага дагаж ирдэг бөгөөд нийгэмшиж, сурч боловсорч чадалгүй гэртээ л байдаг учраас энэ тухай хэн ч мэдэхгүй нийгмээс тусгаарлагдсаар ...
ЧИГ гутлын үйдвэр нь нийгмийн хариуцлагын хүрээнд ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД -д зориулан 100 хос хөлийн чиг баригч арьсан гутлыг өөрсдийн гараар хийж Бяцхан хүүхдүүдийнхээ төлөөлөл болсон “Эрхэм нандин сувд” ТББ-д хүлээлгэн өглөө. Энэхүү сайн үйлсийн аянд нэгдэж ЭКО цэвэр арьс хандивласан Их Эргэлт ХХК - болон гар бие оролцсон CHIG -н хамт олондоо гүнээ баярлалаа.
Сэтгэл дүүрэн амьдралтай нэгэн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө цохилох зүрхтэй байгаасай !