"Гоё мөрөө үлдээ" сайн үйлсийн аян 2026.05

2026 оны 05 сарын 10

"Гоё мөрөө үлдээ" сайн үйлсийн аян 2026.05

Бид ингэж эхэлдэг. ✨

“Гоё мөрөө үлдээ” сайн үйлсийн аян 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус аянд 10 жилийн сургуулийн 14 ахлах ангийн сурагчид сэтгэл зүрхээрээ нэгдэн, ердөө 2 хоногийн дотор 100 хос чиг баригчийг хийж дуусгаж "ЭРХЭМ НАНДИН СУВД" ТББ -даа хүлээлгэж өглөө.

Энэ ажлыг яагаад зохион байгуулж байгаа, хэнд ямар хэрэгтэй, ямар үнэ цэнтэй вэ гэдгийг сурагчид маань бүрэн ойлгосныхоо дараа нэг бүрчлэн сэтгэлээ шингээж, маш чамбай нямбай хийсэн нь үнэхээр бахархмаар байлаа.
Хүүхэд бүрийн хөдөлмөр, чин сэтгэл нийлээд хэн нэгний амьдралд гэрэл нэмдэг гэдгийг энэ өдрүүд бидэнд дахин мэдрүүлсэн юм. 🤍

Бидэнтэй хамтран энэхүү сайн үйлсийн аянд нэгдсэн “Их Эргэлт” ХХК-д чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөн хамтран ажилласан:
• Terelj Boarding School
• Magic Tetraedr International School
• Orchlon School
• Гурван Тамир сургууль

Та бүхэндээ баярлалаа. ✨

Бидний эхлүүлсэн энэ ажил цаашид улам өргөжин тэлж, олон сургууль, олон хүүхэд хамтран оролцдог сайхан аян болоосой гэж хүсэж байна. 🤍 #гоёмөрөөүлдээ #сайнүйлс #чигбаригч #арьсангутал #монголгутал #chigshoesmongolia

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл