“ЧИГ” брэндийн шинэ Showroom нээлтээ хийж, дахин боловсруулсан интерьерээр зочдын анхаарлыг татлаа

2025 оны 11 сарын 17

“ЧИГ” брэндийн шинэ Showroom нээлтээ хийж, дахин боловсруулсан интерьерээр зочдын анхаарлыг татлаа

Монголд үйлдвэрлэсэн өдөр тутмын чанартай гутлаараа хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн “ЧИГ” брэнд Мишээл Экспогийн Little Venice, C-6 байршилд шинэ Showroom дэлгүүрээ өчигдөр ёслол төгөлдөр нээлээ.

Нээлтийн арга хэмжээнд брэндийн түнш байгууллагууд, урлаг соёл, бизнесийн төлөөлөл болон ойр дотнын зочид хүрэлцэн ирсэн бөгөөд дэлгүүрийн уран бүтээлч, эко шийдэлтэй интерьер дизайн хамгийн их сонирхол татсан хэсэг байлаа. Интерьерийн тохижилтод нийт ойролцоогоор 10 кг арьсны хаягдал, 4 кг нэхийний өөдөс болон дахин ашигласан металл лааз, хуучин гэрэлтүүлгийг ашигласнаар тухайн сарын арьсны хаягдлын 46.9%-ийг дахин хэрэглээнд оруулж, ойролцоогоор 55 кг CO₂e хэмжээний хүлэмжийн хий ялгарахаас сэргийлсэн.

Зочид нийтээрээ “дайвар материал ингэж урлаг, хэрэглээ хосолсон бүтээл болж чаддаг нь үнэхээр сайхан санаа”, “экологийн хариуцлагаа дизайнерын ухаалаг шийдлээр илэрхийлсэн давтагдашгүй орчин байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Нээлтийн хямдрал ба урамшуулал

Дэлгүүрийн нээлттэй холбогдуулан 2025 оны 11-р сарын 15–18-ны өдрүүдэд тусгай хямдрал зарлаж, хавар-намрын бүх төрлийн гутлуудыг 20–40%-ийн хөнгөлөлттэй үнээр худалдаалж байна.

Мөн Little Venice дахь “ЧИГ” брэндийн шинэ дэлгүүрээр энэ хугацаанд үйлчлүүлсэн хүн бүр автомашины сугалаанд оролцох эрхтэй бөгөөд сугалааны тохирлын өдөр 12-р сарын 25-нд болохыг мэдэгдлээ.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл