"ГОЁ МӨРӨӨ ҮЛДЭЭ" сайн үйлсийн өдөрлөгөөр ахлах ангийн сурагчидтай хамтран саажилттай болон хөгжлийн бэрхшээлтэй 100 хүүхдийн ЧИГ баригчийг тусгайлан хийж хүлээлгэн өглөө.

2025-05-12 05:50
"ГОЁ МӨРӨӨ ҮЛДЭЭ" сайн үйлсийн өдөрлөгөөр ахлах ангийн сурагчидтай хамтран саажилттай болон хөгжлийн бэрхшээлтэй 100 хүүхдийн ЧИГ баригчийг тусгайлан хийж хүлээлгэн өглөө.

“Гоё мөрөө үлдээ” — Хайрын мөр, Сэтгэлийн халуун өдрүүд

Хүн бүрийн зүрхэнд гэрэл асаах сайн үйлсийн аяныг хамтдаа бүтээлээ. Брэнд Гутал ХХК-ийн санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоё мөрөө үлдээ” сайн үйлсийн өдөрлөг 2025 оны 5 сарын 9-10-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү аяны хүрээнд бид саажилттай болон хөгжлийн бэрхшээлтэй 2-6 насны 100 хүүхдэд зориулсан тусгай хөлийн чиг баригчийг үйлдвэрийн ажилчид, сайн дурын ахлах ангийн сурагчдын хамтаар өөрсдийн гараар хийж, бяцхан хүүхдүүдийнхээ төлөөлөл болсон Эрхэм нандин сувд ТББ-д сэтгэлийн бэлэг болгон хүлээлгэн өгсөн юм.

Энэ удаагийн үйл ажиллагаанд бидний үйлсийг дэмжиж Их Эргэлт ХХК арьсан материал хандивлан дэмжлэг үзүүлсэн ба Tselmeg Digital School, Human International School, "Хишиг" Хятад хэлний Бүрэн Дунд Сургууль -ийн сурагчид, оролцож, хүүхдүүдийн инээд, баяр хөөр, итгэл найдварын эх сурвалж нь болж чадлаа.

2 өдрийн турш нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй баг, маш нарийн хэмжээ, тохируулгаар 100 хос чиг баригчийг тусгайлан зориулж хийсэн бөгөөд энэ хугацаанд ажлын ажил хичээлийн өдрөө зарцуулан, бүтэн зүрх сэтгэл, хайраа зориулсан нь энэхүү арга хэмжээг илүү үнэ цэнтэй болгосон юм.

Бидний хийсэн бүтээсэн бүхэн тэдний алхам бүрт урам зориг, итгэл найдвар, аз жаргалын гэрэл болж, хүүхэд бүрийн сэтгэлд сайн сайхны мөр үлдээж чадлаа. “Гоё мөрөө үлдээ” хэмээх уриатай энэхүү сайн үйлсийн аян цаашид уламжлал болон үргэлжлэх бөгөөд бид хамтдаа илүү олон хүний зүрх сэтгэлийг гэрэлтүүлэх болно.

Энэхүү буянтай үйлсэд оролцсон байгууллага, хамт олон, сайн дурын сурагчид, ар гэрийнхэндээ талархал илэрхийлье.

Хийсэн бүхэн чинь үргэлж мөр үлдээнэ. Харин тэр мөр нь сайн сайхны мөр байг. Бид өнөөдөр 100 хүүхдийн алхам бүрт гэрэл нэмсэндээ бахархаж байна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл