Сэтгэлээ шингээн, чимээгүйхэн хөдөлмөрлөж бүтээсэн гутал маань анх удаа хил давж, гадаадын хэрэглэгчдийн гарт хүрч байхад...
Тэр мэдрэмжийг үгээр илэрхийлэхэд хэцүү юм билээ.
Тэр мөчөөс хойш бид зөвхөн бүтээгдэхүүн биш, Монгол хүний ур ухаан, гарын ур дүйг экспортолж байна гэж боддог болсон.
Бид "Бялуугаа томруулъя" подкастад оролцож, энэ аяллынхаа тухай, үйлдвэрлэлийнхээ ард байгаа бодит үнэн, бахархам багийнхаа тухай ярилцлаа.
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжигч Zochil - Онлайн худалдааны платформ хамт олондоо талархал илэрхийлье !
Арьс эвлүүлж, мөр гишгүүлж, алхам бүрийг сэтгэлээр урласан түүх — энэ бол зүгээр нэг бизнес биш амьдрал.
Хүсэл мөрөөдлөө бодит болгож, мөрөөдөж чадах хүн бүрт зориулав.
Доорх линкээр орж подкастын бичлэгийг хүлээн аваарай.
Та ч бас мөрөөдлөөрөө “Гоё Мөрөө Үлдээх” гэж зүтгэж байгаа бол сэтгэгдэл үлдээгээрэй. Хамтдаа алхацгаая.