Монголын сурагч хүүхдүүд маань шинжлэх ухаанд үндэслэсэн, стандарт шаардлага хангасан, чийг татдаггүй, сургууль дээрээ сольж өмсөх зориулалттай арьсан гутал өмсөх нь ээ
Монголын сурагч хүүхдүүд маань шинжлэх ухаанд үндэслэсэн, стандарт шаардлага хангасан, чийг татдаггүй, сургууль дээрээ сольж өмсөх зориулалттай арьсан гутал өмсөх нь ээ

2022-08-09 09:39

Бид хүүхдийн хөлийн хэмжилт болон хэрэглээний судалгаа хийх зорилгоор Дорноговь аймгийн Замын-Үүд болон Сайншанд сумын 10-н жилийн сургуулийн 1-3 р ангийн зорилтот бүлгийн сурагч хүүхдүүдээс хөлийн хэмжээ авч, эцэг эхчүүдэд тавхайн эрүүл мэндийн болон арьсан гутлын ач тусын талаар мэдээлэл өгч, тухайн хүүхдийн хөлд нь таарсан цэвэр арьсан 140 хос гутлыг хийж хүлээлгэж өглөө... Нэг жил ч гэсэн хөл нь чийгтэхгүй сургуульдаа явах нь ээ ^^

Биднийг дэмжин ажилласан Дорноговь аймгийн Засаг Дарга, Замын Үүд сумын Засаг Дарга, АШУҮИС-н анатомийн тэнхим болон баг хамт олондоо талархал илэрхийлье!

Жич: Энэхүү загвар нь судалгааны ажил тул одоогоор худалдаанд гараагүй !!!

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл