“Монголд үйлдвэрлэгчдийн дэлхийн зах зээлд гарах хамгийн том боломж бол ОНЛАЙН ХУДАЛДАА”
“Монголд үйлдвэрлэгчдийн дэлхийн зах зээлд гарах хамгийн том боломж бол ОНЛАЙН ХУДАЛДАА”

2022-05-23 02:40

Онлайн худалдаачид тэр дундаа үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж, тэдний ажил, амжилтыг knowhow -г бусдад таниулах зорилгоор хийгдэж буй Ecompreneur Mongolia контэнтийн 2 дахь дугаарт гутал үйлдвэрлэгч ЧИГ брэндийн захирал Б.Гэрэлт-Од оролцсон юм.

Гэрэлт-Од захирлын тухайд гутлын дизайнер мэргэжлээр 1996 оноос сурч эхэлжээ. 1994 онд өрхийн үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ЧИГ брэндийг “Илүү өргөжүүлж өгөөч” гэсэн хадам аавынхаа хүсэлтийг хүлээн авч энэ салбартай эргэлт буцалтгүй холбогджээ.

Чиг брэнд нь 18–50 насныханд зориулсан өдөр тутмын, гоёлын арьсан гутал үйлдвэрлэдэг, гутал үйлдвэрлэлийн салбартаа томоохонд тооцогддог.

“Хөл бол хүний хамгийн чухал эрхтэн, чийг авах ёсгүй. Дэлхий дахинд үйлдвэрлэл хөгжиж арьсыг орлох бүтээгдэхүүнүүд бий болж байна, тэдгээр материалууд ихэнх нь чийг үүсгэдэг. Тэр дундаа хүүхдүүд чийг татдаг гутал өмсч байна, нийгмийн хариуцлагын хүрээнд бид энэ асуудлыг л шийдвэрлэхээр СУРАГЧ ХҮҮХДИЙН ГУТАЛ нэртэй төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна.” хэмээн ярилаа.

Хөнгөн үйлдвэрлэлийн дундаас хамгийн хүнд нь гутал үйлдвэрлэл гэж ярьсан хэдий ч хамгийн ойрын зорилго нь үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх гэж ярьж байгааг нь сонсоход салбартаа хэдийн дурлаж, хийж байгаа ажлаа өргөжүүлэх хүсэлтэй хүн юм даа гэсэн сэтгэгдлийг төрүүлж байлаа.

2019 он буюу цар тахлын үеэр онлайн худалдааны салбарт хөл тавьсан нь тэдний хувьд үсрэнгүй хөгжил болж 2019–2020 оны нийт борлуулалтын 30%-ийг зөвхөн онлайнаар хийжээ. Мөн Б.Гэрэлт-Од үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд экспорт хийх хамгийн том боломж бол онлайн худалдаа гэдгийг онцолж байлаа.

Тэр үе үе үйлдвэр дээрээсээ live видео хийж Монгол хэрэглэгчиддээ үйлдвэрлэлийн процесс тэр ч байтугай арьс боловсруулах процессийг хүртэл харуулж, хэрэглэгчдийнхээ итгэлийг улам бататгаж явна.

Түүний хэлсэн 1 онцлох үг байгааг энд дурьдахгүй өнгөрөх аргагүй юм.. Монгол хэрэглэгчид ипмортын бараа бүтээгдэхүүнийг аваад ямар ч гомдол тээлгүй хэрэглэдэг ч үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээ аваад хазаж үзэхээс наахнуур зүйл болдог. Гэхдээ энэ нь гомдол гаргаж болохгүй гэсэн үг биш хэрэглэгчдийн үг, шүүмж, магтаал бүгд бидэнд яг ижил үнэ цэнтэй. Харин хэрэглэж үзээгүй хирнээ Монголд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүд муу гэж битгий дүгнээрэй, ямартай ч та эхэлж хэрэглэж үзээрэй, та бүхэнд таалагдах нь гарцаагүй гэж хэлсэн юм.

Монгол залуусыг ажлын байраар хангаж үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж яваа ЧИГ БРЭНД-ийн хамт олонд илүү их амжилт хүсч энэ бичвэрээ дуусгая даа. :)

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл